Thursday, December 1, 2016
Wednesday, November 30, 2016
Хашаандаа хүүхдийн тоглоомын талбай байгуулах
Энэ тоглоомын хэрэнгсэл нилээд үнэтэй эд. манайд одоо
элбэг болж дээ. Яг айл гэртээ , хашаандаа хийхэд одоохондоо Арай үнэтэй тусах болов уу.
сургуулийн өмнөх насны хүүхдийн тоглох тоглоомын
газар сэтгэл байгаад хийвэл тийм ч их зардал гарахгүй эд л дээ.
одоо бол захын л айл хийвэл хийчих тоглоом болох нь ойлгогдох байхаа.
Олон хүүхэд тоглох зориулалттай ийм савлуур хаа сайгүй
элбэг байх юм.
мах шарах, шорлог хийх зориулалттай иймэрхүү
газар хаа сайгүй байна. хийхэд хялбар, хэн ч ашиглаж болдог.
Ялангуяа сургууль цэцэрлэгийн хүүхдүүд ангиараа хамт олноороо явахад
багшийн удирдлага дор авч яваа юмаа халааж хооллоод явж байгааа нь хавар , намарын урин цагт үнэхээр зохимжтойгоос гадна. цагийг үр дүнтэй бүтээлч бас маш их хөгжилтэй зөв боловсон өнгөрөөж байгаа нь маш их таалагдлаа. Сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар болон дүүрэг, хороо, хэсгийн удирдлага, СӨХ-ийн нөхөд анхааралдаа аваад үр бүтээлчээр хэрэглэвэл үр дүн нь үнэхээр их шүү. Ийм арга хэмжээний үеэр хүүхдүүд ялангуяа орон сууцны хүүхдүүдэд хүмүүжлийн томоохон хичээл болдог бололтой.
Миний ач хүү Алтантулгын байсхийд л очиж тоглох дуртай газар. Цэвэрхэн, өөрийгөө ямар хөөрхөн саатуулдаг гэж санана. Би холхон суугаад л хэрхэн тоглож байгаагийн нь ажиглан сууна. Тэрээр маш удаан өөрийгөө саатуулна.
Ийм тоглоомын талбай манай цэцэрлэгүүдийн дэргэд бий. Гэдээ энд байгаа элс, хайрга нь бараг угаагаад асгачихсан юмуу гэмээр цэвэрхэн. Нэг их нарийн шороо болоод байхааргүй. Бас л анхаармаар юм байна лээ.
Зардал нилээд гарах ч энэ савлуурыг хийчихэж болмоор юм билээ. 2-3 охио хөвүүд зэрэгцэж суучихаад хоорондоо хүүрнэн ярилцаж байгаа нь үнэхээр тааламжтай. Хүүхдүүд ло болсон хойно нэг их удахгүй босоод л явна.
Tuesday, November 29, 2016
стокгольм хотын айл хоорондын зааглалт хашаагаар бус тарьсан мод байх юм
айлын эзэмшлийн газрууд буюу хашаа хоорондоо бүгд л иймэрхүү маягаар зааглагдана.Битүү мод буюу бутлаг ургамлаар зааглагдсан байна. Зарим нь жимсний мод, бут зарим нь шар хуайс , монос,улиас, харгана ч харагдана.Нарс, гацуур, хуш зэрэг модыг гоёл чимэглэлийн байдалтай байрлалыг нь донжыг нь тааруулж тарьсан байдаг нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.
Subscribe to:
Posts (Atom)